“Checkly” Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
Checkly нь авто машины үнийн(ханш) зах зээлд дэх хамгийн боломжит үр дүнг санал болгох вэбсайт /цаашид “Платформ” гэх/ юм.
1.1 Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, платформыг ашигласан өдрөөс эхлэн энэхүү үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.2 Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд платформд хандах эрхийг зогсоох эрхтэй байна.
1.3 Дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2. “checkly” платформ
2.1 “checkly” платформын дизайн, текст, зураг, аудио, график, видео, мэдээлэл, лого, таних тэмдэг, загвар зэрэг нь Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу “checkly” – ийн өмч бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, олшруулахыг хориглоно.
2.2 “checkly” платформд байгаа бүх үйлчилгээ “checkly”-ийн онцгой өмч бөгөөд зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад хуулиар хамгаалагдсан болно.
2.3 “checkly” платформыг зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, хуулбарласан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
3. “checkly” – ийн үйлчилгээг ашиглах
3.1 Хэрэглэгч нь тус үйлчилгээг авахдаа вэбсайтаар хандан “БАЙГУУЛЛАГА” гэх цэс сонгонбүртгүүлж ашиглах эрхээ нээлгүүлнэ.
3.2 Хэрэглэгч платформд үнэн зөв мэдээлэл оруулах шаардлагатай бөгөөд, хэрэв худал оруулсан бол үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.
3.3 “checkly” – ийн хэрэглэгч идэвхгүй болсон тохиолдолд түүний аккаунт түүнд хамаарах мэдээллийг тодорхой хугацааны дараа устгах бүрэн эрхтэй байна.
4. Үйлчилгээний төлбөр
4.1 Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг захиалахаас өмнө, төлбөрийн нөхцөлтэй анхлан танилцахүүрэгтэй.
4.2 Үйлчилгээний төлбөр нь түрээслэх журмаар явагдах бөгөөд гэрээнд заасан мөнгөн дүнгээр тохиролцоно.
5. Компанийн хариуцлага
5.1 Манай үйлчилгээ нь хэрэглэгчдэд авто машины ханшийг санал болгох бөгөөд эд хөрөнгөд үнэлгээ хийж, баталгаа гаргадаггүй учир харуиуцлага хүлээхгүй болно.
5.2 Хэрэглэгч үйлчилгээг ашиг сонирхлоор ашиглаж бусдад хохирол учруулвал манай зүгээс хариуцлага хүлээхгүй болно.
5.3 Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
6. Үйлчилгээний нөхцлийн нэмэлт өөрчлөлт
6.1 Компани нь урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно.